Цэрэг татлага өнөөдрийг дуустал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.05-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага өнөөдрийг дуустал үргэлжилнэ

Цэрэг татлага өнөөдрийг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-нд зохион байгуулна. Өнөөдөр /2019.5.5/ цэрэг татлагын сүүлийн өдөр.

Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах аж. Ингэхдээ найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа билээ.

Цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж