Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал болно

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал болно

Монгол бүсгүй Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал ирэх долоо хоногийн даваа гариг буюу тавдугаар сарын 6-нд Малайзын Куала Лумпурт эхлэх аж. Тус шүүх хуралд оролцохоор өнөөдөр (2019.05.04)аав С.Шаарийбуу нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх Г.Уянгын хамтаар Малайз улсыг зорилоо.

Уг хэргийг сэргээн шалгах хүсэлтийг аав С.Шаарийбуу нь тавьснаар өнгөрсөн оноос Малайз улс энэхүү хэргийг шалгах болсон юм. Улмаар шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн. Тус шүүх хуралд Монгол Улсын хүний эрхийн байгууллагыг төлөөлж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, С.Шаарийбуу болон талийгаач Ш.Алтантуяагийн хүү нар оролцсон билээ.

Хэргийг нэхэн сануулахад, Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Монгол бүсгүй Ш.Алтантуяа 2006 онд амиа алдсан юм. Энэ аллагыг Малайзын төр засгийн өндөр албан тушаалтнууд захиалсан гэж үздэг. Хохирогчийн биед С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон байдаг. Р.Багинда нь мафийн бүлгийн эгнээнд багтдаг, улс дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулга хийлгэсний дараа гэрчийг устгасан гэж үздэг юм.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Гэхдээ жинхэнэ захиалагчид ял шийтгэлээ хүлээх ёстой гэж үзсэнээр хэргийг дахин сэргээн шалгах болсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж