Ирэх долоо хоногт бүх нийтээр мод тарина

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт бүх нийтээр мод тарина

Ирэх долоо хоногт бүх нийтээр мод тарина

Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг бүх нийтээр Мод тарих үндэсний өдөр болгосон Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш ес дэх жилтэйгээ золгох нь ээ.  Энэ өдөр ирэх долоо хоногийн бямба гаригт тохиох юм.

Анх төрийн байгууллагууд энэ өдөрт ач холбогдол өгч, мод тарьдаг байсан бол эдүгээ хувийн хэвшлүүд ач холбогдол өгч, мод тарих болсон.

Ерөнхийлөгч зарлиг гарснаас хойш буюу 2010-2018 оны хооронд 18 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая гаруй иргэн 70 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10 сая гаруй мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж