Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио 2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг өчигдөр Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин сайд, ноён Такаока Масатотай уулзлаа. Уг уулзалтаар хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Токио 2020” Олимпийн наадмын үеэр “Mongolia House” байгуулан ажиллахыг төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ. Монгол Улсын соёл, ёс заншил, спорт олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах зорилгоор Токио хотод “Mongolia House”-ыг ажиллуулахыг төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Б.Баттүшиг хэлсэн байна.
Холбоотой мэдээ