Шатахууны 109 хүртэл хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

Шатахууны 109 хүртэл хоногийн нөөцтэй байна

Шатахууны 109 хүртэл хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ний мэдээгээр Монгол Улс АИ80 шатахуун 109 хоног, АИ92 шатахуун 49 хоног, дизель түлш 44 хоног, онгоцны түлш 27 хоног буюу нөөц хамгийн өндөр хэмжээнд байгаа аж.

Улсын хэмжээнд 100 гаруй компани шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй. Эдгээр компаниуд ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн 18 орноос шатахуун импортоор оруулж ирдэг.

Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байсан ч энэ оны гуравдугаар сараас огцом өсчээ. Иймээс дээрх үнийн нэмэгдэл, ам.долларын ханшийн өсөлт зэргээс шалтгаал, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн аж. Нефтийн үнийг тогтвортой байлгах нэг арга нь нөөцийг хангалттай бүрдүүлэх гэж албаныхан тайлбарлалаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж