Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тавдугаар сарын 5-9-нийг хүртэлх мэдээгээр ирэх өдрүүдэд цастай, шуургатай өдрүүд болох нь ээ.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Холбоотой мэдээ