“Boeing 737” нисэх онгоц осолдож, 21 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

“Boeing 737” нисэх онгоц осолдож, 21 хүн гэмтжээ

“Boeing 737” нисэх онгоц осолдож, 21 хүн гэмтжээ

АНУ-ын батлан хамгаалахын “Boeing 737” нисэх онгоц баасан гаригийн орой Флорида муж улсын Жаксонвилл хотноо буух зурвасаас хэтэрч гүехэн усанд унаж, осолджээ. Гуантанамо эргээс ирсэн нисэх онгоцонд 136 зорчигч, нисэх багийн долоон хүн зорчиж явсан байна. Ослын улмаас 21 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Хохирогчдын биеийн байдал сайн, хөнгөн гэмтэлтэй гэж албаныхан мэдээлсэн байна.

Батлан хамгаалахын нисэх онгоцоор Гуантанамо дахь агаар болон тэнгисийн цэргийн баазын гэрээт ажилчид, тэдний гэр бүл, иргэний ажилчдыг зөөвөрлөж явсан аж. Харин Жаксонвилл дэх буух зурвас нь шумбагч хөлгийн эсрэг ажиллагаа болон нисгэгчдийн сургуулилтаар  мэргэшсэн газар аж. Мөн энд тэнгисийн цэргийн эмнэлэг байрладаг байна.

Албаныхны мэдээлснээр ажлын хэсэг нисэх онгоцны шатахуун хянах хэсгийг шалгаж байгаа аж. Учир нь онгоцноос усанд шатахуун алдагдсан байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж