Ким Жон Уны ахыг хөнөөсөн хоёр дахь сэжигтэн суллагдав

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны ахыг хөнөөсөн хоёр дахь сэжигтэн суллагдав

Ким Жон Уны ахыг хөнөөсөн хоёр дахь сэжигтэн суллагдав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг химийн хүчтэй бодисоор хордуулж амь насыг нь хохироосон хэргийн сэжигтэн хоёр эмэгтэй суллагджээ. Ким Жон Намыг 2017 онд Куала Лумпур хотын нисэх буудалд дамжин нислэг хүлээх зуур мэдрэлд хүчтэй нөлөөлөх химийн бодисоор хордуулж хөнөөсөн юм. Хэргийг Хойд Солонгосын тагнуулын алба зохион байгуулсан гэж ажиглагчид харддаг. Харин хэргийг үйлдсэн Вьетнам, Индонези улсын иргэн хоёр эмэгтэй өөрсдийгөө телевизийн хүн хуурах нэвтрүүлэгт оролцож байна гэж бодон ямар хэрэгт оролцож буйгаа мэдээгүй гэж өгүүлсэн байна.

Улмаар Вьетнам эмэгтэй өнгөрсөн сард Малайзын прокурортой “гэмтэл учруулсан” гэх хөнгөрүүлсэн хэргийг хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсоноор суллагдсан байна. Харин Индонези эмэгтэйн хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хүчингүй болгож сулласан байв.

Ким Жон Нам нь Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлээсээ тусгаарлагдаж, амьдралынхаа ихэнх хугацааг Макао, Хятад, Сингапур зэрэг гадаад улсад өнгөрүүлсэн байв. Тэрээр Хойд Солонгосын дэглэмийг шүүмжилж, 2012 онд хэвлүүлсэн номондоо дүү Ким Жон Уныг удирдагч байхад чадвар дутмаг хэмээн бичсэн байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж