Цэрэг татлага үргэлжилж байна | News.MN

Цэрэг татлага үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага үргэлжилж байна

Цэрэг татлага үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд 2019 оны цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Цэрэг татлага өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Цэргийн насны залуусаас найман төрлийн нарийн шинжилгээг авдаг аж. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын дунд чих хамар хоолойн өвчин зонхилж байгааг мэргэжлийнхэн хэлж буй.

Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах шаардлагатай аж. Энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа залуусын нарийн судалгаа гаргасан ч бүтээн байгуулалтын ажилд орлцох хүн хүчний дутагдалтай байгаа гэнэ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Фаак монгол арми 2019-05-04 122.201.31.135

Наад ла+ лар армиаР яаадаг юм. П+изда царайлсан арми хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж