“Мэнд Амар” буриад зоны дуу хуур эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

“Мэнд Амар” буриад зоны дуу хуур эгшиглэнэ

“АСА” циркт өнөөдөр 19.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдэмийн театрын гоцлол дуучин Чимэддоржийн Чинзориг, Төмөрийн Наранцэцэг нарын “Мэнд Амар” уран бүтээлийн тайлан тоглолт болно. Буриад зон олныхоо их баяр наадам “Алтаргана” наадмын үеэр тоглож байгаа энэхүү дуу хуурын цэнгүүнд ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавъят жүжигчин Ц.Ичинхорлоо, гавъяат жүжигчин У.Далантай, соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, “Нюанс” хамтлаг, ӨМӨЗО-ы дуучин  Б.Цэцэгмаа, ОХУ Буриад улсын дуучид, Халимагийн “Эрдэм” хамтлаг, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид оролцон ая дуугаа өргөх юм байна. Дашррамд сонирхуулахад тус тоглолт дээр буриад бөө нарын тахилга болох ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж