С.Жавхланг хэн сумлав

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

С.Жавхланг хэн сумлав

УИХ-ын гишүүн С.Жавхлан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элссэн нь хэн түүнийг сумлав гэх хардлагыг араасаа дагуулаад  байна.

Хоёр жил ганцаарчилсан улс төрийн тоглолт хийж,  бие даагч статусаа хадгалсан С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нарын Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсэх болсон нь ирэх сонгуульд дахин нэр дэвших замаа уртасгах зорилгоор хийсэн үйлдэл байхыг үгүйсгэхгүй гэдэг таамаг бас давхар дагалдах ч, хэн нэгэн түүнийг сумласнаас зайлахгүй гэж үзэх нэгэн бий юм.

Эрх баригч нам ЖДҮ-чдээсээ болж рейтингээ навс унагаад байгаа бөгөөд уршгаар нь 2020 оны сонгуульд үсгүй болтлоо ялагдах эхлэлийг тавиад буй.  Түүнээс зугтаах боломжийг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, пропорцианаль тогтолцоог оруулж ирэх. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгууль шиг холимог тогтолцоогоор сонгуульд өрсөлдөхгүй бол Ардчилсан намын алдааг давтах шаардлага үүснэ. Учир нь тус нам 2016 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог байхгүй болгон, жижиг тойрогт өрсөлдөх эрх зүйн орчин бий болгосон. Энэ нь  Ардчилсан нам УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудал авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулах суурийг бүрдүүлсэн байдаг.

Ийм эргүүлэгт орохгүйн тулд эрх баригч хүчин пропорацианаль тогтолцоо руу тэмүүлж эхэлсэн бөгөөд эсрэгээрээ энэ нь бие даагчдад мөн халтай. Иймээс С.Жавхлан улс төрийн замаа уртасгахын тулд нам бараадсан байхыг үгүйсгэхгүй ч сумласан хүн нь нутгийн ах, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй тэмцэхээ мэдэгдээд буй Н.Алтанхуяг, эсвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байх талтай гэх "бор шувуу" нисэж эхэллээ.

С.Жавхлан гишүүний хувьд ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төсөл санаачилна гэдгээ мэдэгдсэн. Харин уг сангийн тухай ам ангайдаггүй, хаацайлах талдаа байдаг хоёр хамтран зүтгэгч нь энэхүү саналыг нь дэмжих үү гэдгээс эхлээд улс төр цааш өрнөнө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж