“Оддын дайн”-ы Петер Мейхью 74 насандаа таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2019.05.04-нд нийтлэгдсэн

“Оддын дайн”-ы Петер Мейхью 74 насандаа таалал төгслөө

“Оддын дайн”-ы Петер Мейхью 74 насандаа таалал төгслөө

“Оддын дайн” киноны Чубакка нэртэй төсөөллийн дүрийг бүтээсэн, АНУ-ын жүжигчин Петер Мейхью 74 насандаа Техас дахь гэртээ таалал төгсчээ. Одоогийн байдлаар түүний гэр бүлээс нас барсан шалтгааных нь талаар мэдээлээгүй байгаа аж.

Тэрээр “Оддын дайн” цувралд 1977-2015 оны хооронд дүр бүтээсэн. Түүний гэр бүлээс Петерийн кино урлагийн замналын тухай өгүүлэхдээ “Петер кино уран бүтээлд өөрийн бүх бие, зүрх сэтгэлийг зориулсан. Тэрээр Чубаккагийн дүрийг амилуулахын тулд өөрийнхөө чадахаас чадахгүйг хүртэл биеэ дайчилсан” гэж хэлжээ.

Кино бүтээгч Жорж Лукас Петер Мейхьюгийн тухай сэтгэгдлээ хуваалцахдаа “Петер Чубаккагийн дүрийг бүтээхийг тун их хүссэн. Тухайн үед Чубаккагийн дүрийг бүтээхэд тохирох өндөртэй жүжигчин олдохгүй байсан. Харин Петер Чубаккагийн дүрийг бүтээхэд өндрөөрөө таарсан учраас би эргэлзэлгүй түүнийг сонгож билээ” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Петер Мейхьюгийн дурсгалыг хүндэтгэх ёслол ирэх сарын 29-нд болох юм байна.

Эх сурвалж: BBC
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж