Зөгнөл дагасан Тупакийн үхэл

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Зөгнөл дагасан Тупакийн үхэл

Зөгнөл дагасан Тупакийн үхэл

Алдарт реппер Тупакийн үхлийн талаар цахим мэдээллийн хэрэгслээр хэдэнтээ мэдээлсэн. Харин энэ удаа түүнтэй хамгийн ойр байсан хүн болох, дуу бичлэгийн студийн продюсер олны анхаарал татсан мэдээлэл хийжээ. Тэрбээр “Тупак Амару Шакур амиа алдахаасаа долоо хоногийн өмнө өөрийнхөө үхлийг хуурамчаар хийнэ гэж төлөвлөж байсан” гэж мэдээлсэн байна.

Шуг Найт “Шоу тайм” телевизийн бүтээл “Америк мөрөөдөл” нэртэй баримтат кинонд Тупакийн тухай ярихдаа “Тэр үед бид Мави аралд аялж байсан. Тухайн үед Тупак хийж байгаа зүйлдээ сэтгэл нь ханаагүй учраас гонсгор байсан. Тиймээс тэр олны анхаарал татахын тулд өөрийнхөө үхлийг хуурамчаар зохиох тухай надад хэлсэн” гэж хэлсэн байдаг.

Тупак амиа алддаг өдрийнхөө орой “I Ain’t Mad At Cha” дууныхаа бичлэгийг хийлгэж дууссан. Тухайн дууны клипэд Тупакийг диваажин руу явж байгаагаар харуулдаг. Тупак Шакур 1996 онд Лас Вегаст буудуулсан бөгөөд зургаан өдөр үхэлтэй тэмцсэний эцэст амиа алджээ.

Учир мэдэх эх сурвалжууд Тупакыг өөр улсын иргэншилтэй болж амьдарч байгаа гэж мэдээлдэг байна. Тупак карьерынхаа сүүлийн жилүүдэд олны нүднээс далд байхыг хүсэх болжээ.

Продюсер Шуг Найтын хүү реппер Тупакийн тухай “Тупак одоо болтол амьд байгаа. Би тэрэнтэй холбоо барьсан. Миний мэдэхийн Тупак өөртэй нь хамтарч шинэ төсөл дээр ажиллах продюсер хайж байгаа” гэж хэлжээ. Ямартай ч Тупакийн энэхүү хуурамч үхлийн зөгнөл өөрийг нь олны нүднээс мөнхөд холдуулсан бололтой.

Эх сурвалж: THE MIRROR
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж