Цаг хугацааны хэмжээсгүйгээр орчлон ертөнцийн хүмүүний ажил амьдрал хийгээд хүн төрөлхтний хөгжил дэвшлийг тодорхойлоход бэрх. Цаг хэмээх гайхамшигт хэмжүүр бидний өдөр тутмын хэрэглээ төдийгүй чамин гоёл, өв соёлын нэг хэсэг болжээ.
Олон улсад танигдсан нэр хүндтэй брэндүүдийн чамин тансаг, уран нарийн хийцтэй, загварлаг төдийгүй дэвшилтэт шинэ технологи бүхий цагийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор "Watch Fair 2015" цагны үзэсгэлэн 5-р сарын 15-нд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг Ханбүргэдэй их дэлгүүр хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаан дээр Швейцарийн Frederique Constant брэндийн Азийн бүс нутгийг хариуцсан худалдааны захирал Sebastien Cretegny хүрэлцэн ирж Швейцарийн анхны ухаалаг цаг болох Swiss Horological Smart watch цагаа уригдсан зочдод танилцууллаа.
Frederique Constant брэндийн Швейцарийн анхны Horological Smartwatch цаг ухаалаг технологийгнэвтрүүлэх явцдаа Швейцарь цагны уламжлалт дизайныг хэвээр хадгалахын зэрэгцээ iPhone болон Android утасны аппликейшнтэй шууд холбогдож мэдээллийг тоон үзүүлэлтээр илэрхийлдгээрээ онцлог бөгөөд батарей нь цэнэгээ 2 жилийн турш хадгалдаг юм байна.
Үйл хөдлөл болон унтах мэдээллийг Swiss Horological Smartwatch цагны уламжлалт аналог дэлгэц дээр бодит хугацаагаар үзүүлнэ. Apple болон Android ухаалаг утасны аппликейшн дээрээс өдөр, долоо хоног, сарын туршид өдрийн цагт нь хэр их идэвхтэй хөдөлгөөн хийж, өдөрт хэдэн алхам хийж, хэдэн ккал энерги зарцуулж буй болон өдрийн хэдэн цаг нь идэвхгүй хөдөлгөөнд байгаа зэрэг тодорхой мэдээллүүдийг, мөн шөнийн цагт таны нийт унтсан хугацааг гаргаж, түүнээс хэдэн цаг гүн нойронд автсан, хэдэн цаг сэргэг унтсан мөн унтаж байх хугацаандаа хэдэн удаа сэрсэн, нойрноос хэр зэрэг түргэн сэрсэн зэрэг чухал мэдээллүүдийг тодорхойлох энгийн бөгөөд ойлгоход хялбар график дүрслэлийг харж болно. Тодруулан хэлбэл таны хөдөлж буй болон унтаж буй үйл явцыг тоо баримтаар нарийвчлан үзүүлэх төдийгүй танд хяналт тавьж дохиолол өгөх бөгөөд энэ нь хэрэглэгчдэд өөрсдийгөө илүү сайн ойлгох, эрүүл мэнддээ анхаарахад нь туслах төдийгүй тодорхой зорилго тавьж ухаалагаар дасгалжуулан эрүүл мэндээ сайжруулах боломжийг олгодгоороо давуу талтай.
Уригдсан зочид Swiss Horological Smartwatch ухаалаг цагны үйл ажиллагаатай танилцаж захиалга өгөхийн зэрэгцээ "Watch Fair 2015" үзэсгэлэнд толилуулж буй тансаг хэрэглээ, дээд зэргийн ур, гайхалтай технологи, бүтээлч сэтгэлгээний цогц болсон Chopard, Швейцарийн бүх цаг үеийн цаг урлаачдаас өв уламжлал, түүх соёлоороо алдартай, 185 жилийн түүхтэй Baume & Mercier, Хүсэл тэмүүлэлтэйгээр амьдарцгаая уриатай хосгүй нарийн ур хийц бүхий Frederique Constant, Drey fuss & Co, Rotary зэрэг Швейцарийн нэр хүндтэй брэндүүдээс эхлээд загварын ертөнцийн өнгө, хэв загварыг тодорхойлогч Emporio Armani, Micheal Kors, MBMJ, DKNY, Diesel, Fossil, Skagen зэрэг брэндүүдийн цагийг үзэж сонирхлоо.
Ханбүргэдэйн хамт олон дэлхийн нэр хүндтэй брэндийн цагийг боломжийн үнээр худалдан авах таатай боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн хугацаанд эдгээр бүх брэндийн цагийг 5-30% хямдралтай худалдаалахын зэрэгцээ Ханбүргэдэйн гишүүн хэрэглэгчид 3-10%-н хөнгөлөлтийг давхар эдлэх юм байна.
_______________________________________________
Ханбүргэдэй их дэлгүүр
Утас: 367054, 99194569