Цэрэггүй бүсээс цэргүүдийнх байж болзошгүй 92 яс олджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Цэрэггүй бүсээс цэргүүдийнх байж болзошгүй 92 яс олджээ

Цэрэггүй бүсээс цэргүүдийнх байж болзошгүй 92 яс олджээ

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд баасан гаригт БНАСАУ-ын хилийн ойролцоох цэрэггүй бүсээс 60 хэсэг яс илрүүлж, тэдгээрийг 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийнх хэмээн үзэж байгаа талаар мэдээлжээ.

Тус яамнаас "Солонгосыг хоёр заагласан цэрэггүй бүсэд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ долоо хоногт малтлага явуулсны дүнд 92 хэсэг яс олсон” хэмээн мэдэгдсэн байна.

Тус яамнаас гаргасан мэдэгдэлд "Даваа гаригт долоон ширхэг яс, дараагийн өдөр нь хоёр ширхэг яс, сүүлд нь 27, 24 ширхэг яс олдсон" хэмээн дурджээ.

Тэдгээр ясыг хэдэн хүнийх гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа явуулж, ДНК-ийн шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Хоёр талын хурцадмал байдлыг намжааж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой баримт бичгийн дагуу Сөүл, Пёньян өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын турш хамтарсан малтлага явуулахаар төлөвлөжээ.

Харин БНАСАУ малтлагын талаар ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байгаа бөгөөд БНСУ-ын цэргийн хүчин уг ажиллагааг дангаар явуулж байгаа ажээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж