Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон 10 өдрийн Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод болж, өнөөдөр дүнгээ гаргалаа. 24 дэх удаагийн тэмцээнд нийт 27 орны 72 гүйгчид оролцож шилдгүүдээ тодруулав.
Монгол улсаас спортын мастер Б.Буджаргал, Ц.Түвшинжаргал нар 10 өдөр, ОУХМ Ш.Батсайхан, Ж.Энхбаатар нар 6 өдрийн гүйлтэд оролцож, өндөр амжилт үзүүллээ.
Эрчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Б.Буджаргал 1221.8 км замыг туулж, түрүүлсэн бол эмэгтэй ангилалд Украйны тамирчин Макула тэргүүн байрт оржээ.
Б.Буджаргал өнгөрсөн жилийн тэмцээнд 810 миль буюу 1300 км гүйсэн амжилтыг үзүүлж байсан юм.
6 өдрийн 50-59 насны эмэгтэй ангилалд Ж.Батчимэг /499.5 км/ нэгдүгээр байр, 60-69 насны эрэгтэй ангилалд ОУХМ Ш.Батсүх хоёрдугаар байр /486.7 км/ эзэлжээ. Манай тамирчдаас Ц.Түвшинжаргал бэртлийн улмаас тэмцээнийг дундаас орхисон байна.
Энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээн Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд 10 өдрийн турш болж Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 0.8 миль буюу 1.3 км-ын тойргоор явагджээ.
Холбоотой мэдээ