Шүтэн бишрэгчдэдээ ес дэх цомгоороо бэлэг барьсан Эминемийг Жастин Бибер шүүмжилжээ. Тэрбээр Эминемийн тухай “Тэр хэзээ ч залуу үеэ ойлгож чадахгүй. Тэрний үе өнгөрсөн” гэж хэлжээ.
Дуугаараа дамжуулж Жастин Бибер, Дреик, Лил Памп, Машин Ган Келли, Лил Хан тэргүүтэй репперүүдийг хурц шүүмжилсэн нь Эминемийг олон дайсантай болгосон.
Реп ертөнцөд олон реппер хүч түрэн орж ирж байгаа учраас Эминемийг шүтэн бишрэгчдийн тоо мэдэгдэхүйц буурчээ. Учир нь залуу шинэ үе гарч ирж буй нь репперүүдийг сонсох болсонтой холбоотой.
Бибер өөрийн инстаграм хуудастаа “Би Эминемийн үглэлийг сонсох дуртай. Гэхдээ сүүлийн үед түүний залуу үеийн репперүүд рүү хэтэрхий дайрч байгаа нь миний дургүйг хүргэж байна. Нэгэн үед тэр ч гэсэн залуу реппер байсан” гэж нийтэлжээ.
Өнгөрсөн зун реппер Эминем болон Машин Ган Келли хоорондын удаан хугацааны сөргөлдөөн хүмүүсийн Эминемийг дэмжих хандлагаар нэг тийш болсон. Харин энэ удаа Жастин Биберийн Эминемтэй зөрчилдөх цаг ирсэн бололтой.
Эх сурвалж: Hollywood Gossip
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ