Энэтхэгт хүчтэй хар салхи болж, 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ | News.MN

Энэтхэгт хүчтэй хар салхи болж, 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Энэтхэгт хүчтэй хар салхи болж, 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Энэтхэгт хүчтэй хар салхи болж, 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

“Фани” нэртэй хүчтэй хар салхи болж буйтай холбоотойгоор Энэтхэгийн зүүн нутгийн эрэг хавийн Одиша мужийн эрх баригчид 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд байрлуулсан байна.

Мөн  шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд анхааруулж, Одиша мужид 220 гаруй гал тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, томоохон хотуудын нисэх онгоцны буудлуудыг хаагаад байна. Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний цэргүүд болон Эргийн хамгаалалтын газар ажилтнууд 24 цагаар жижүүрлэж, иргэдэд тусламж үзүүлэх аж.

"Фани" хар салхи нь Бенгалийн булангаас хүчтэй аадар бороо дагуулж байгаа ба салхины хурд цагт 240 орчим километр хүрч байгаа юм байна. Цаг уурчдын тооцоолсноор энэ удаад Одиша мужид 1999 оноос хойших хамгийн хүчтэй хар салхи дайрах төлөвтэй байгаа гэнэ. 1999 оны хар салхины улмаас 10,000 орчим хүн амь үрэгдэж байсан ажээ.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SS 2019-05-03 66.181.168.8

Bas utsaa maajaastaigaa l bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж