Эверестийг цэвэрлэхэд гурван тонн хог гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Эверестийг цэвэрлэхэд гурван тонн хог гарчээ

Эверестийг цэвэрлэхэд гурван тонн хог гарчээ

Непалын засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн дээвэр гэгддэг Эверест уулыг цэвэрлэх кампанит ажлыг сайн дурынхан эхлүүлжээ. Нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан 45 хоногийн хугацаанд 10 тонн хог цэвэрлэхээр төлөвлөсөн ба эхний хоёр долоо хоногт л гэхэд гурван тонн хог цуглуулсан байна.

Непалын зэвсэгт хүчний нисдэг тэргээр хогийг уулнаас буулгахад тусалж байгаа ба уулчид болон жуулчдын хаясан төрөл бүрийн хогноос гадна осолдсон уулчдын цогцос ч гарч ирж байгаа аж. Уулчдын цогцос ил гач ирж байгаа нь цаг агаар дулаарч, уулын цас мөс хайлснаас болж байгаа бөгөөд 1922 оноос хойш нийт 200 гаруй уулчин Эверестэд амь үрэгдсэн гэсэн бүртгэл байдаг.

Тус улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд Эверест уулын хог хаягдалтай эрчимтэй тэмцэж байгаа. Тухайлбал, уулын хогийг цэвэрлэх ажлыг жил бүр зохион байгуулж,  уулчдаас барьцааны мөнгө авч, уулнаас буухдаа найман килограм хогтой буцаж ирвэл барьцааны мөнгийг нь буцаан олгох болсон байна. Өнгөрсөн жил л гэхэд Эверест уулын бүсэд 100 мянга гаруй хүн зорьж очсоны 40 мянга нь мэргэжлийн уулчид байжээ. Харин хог хаягдлын ихэнхийг нь энгийн жуулчид хүрэхээргүй өндөрлөг цэгээс цуглуулсан нь уулчдын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж тайлбарласан байна.

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж