2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа | News.MN

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нарын тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын ажлын явцтай танилцав.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж “Дүүргийн хувьд цэрэг татлагын ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар 400 орчим залуу цэрэг татлагаар ороод байна. Залуучуудын идэвхи өмнөх жилүүдээс сайжирсан нь харагдаж байна. Залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй байх тохиолдол багассан” гэдгийг хэлж байв. Чингэлтэй дүүргийн хувьд татагдан ирж байгаа бүх хүүхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулдаг юм байна. Эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүүхдүүдээ бүтэн жилийн турш дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд анхаарч ажилладаг гэнэ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, нийслэлийн Цэргийн штабын зүгээс Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын үйл явцтай танилцаж байна. Цэрэг татлагын зарлан авах ёстой цэргийн насны залуусын 96 хувьд нь зарлан дуудах мэдэгдэл хүргүүлсэн.

Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна. Найман төрлийн нарийн шинжилгээг авч байна. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын дунд чих хамар хоолойн өвчин зонхилж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Цэргийн албанд бие бялдрын ачаалал маш их байдаг учраас эрүүл мэндийн үзлэгт онцгой анхааран ажиллаж байна. Үзлэгт орсон залуусын эрүүл мэндийн нэгдсэн санг бий болгоод цаашаа эмчилгээнд хамруулан ажиллаж байгаа.

Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас Автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах шаардлагатай. Энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа залуусын нарийн судалгаа гаргасан. Өнөөдрийн байгаа бүрэлдэхүүнээр бүтээн байгуулалтын ажилд оролцох хүн хүчний дутагдалтай байгаа.

Мөн цэргээс халагдаад ирж буй залуусыг ажилд зуучлах ажлыг эрчимжүүлээд явж байгаа” хэмээн ярилаа.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүүхдээ цэрэгт бүү явуулаарай. 2019-05-03 202.126.89.61

Эх орон ард түмэн гэдэг шал худлаа.Өөрсдийнхөө шээснүүдийг төрийн албанд оруулахын тулд Оюутан цэрэн гээч юманд зуны 3 сард алба хаасан болгож гурилдаад эгэл жирийн ард түмний үр хүүхдийг хуулиар далайлган эх орон ард түмэн гэж худлаа ярьж цэргийн албанд татчихаад бүтээн байгуулалт нэртэй албадан хөдөлмөрт боолчлох гэж байна.Харж л байгаарай.Мөнгийг нь БХЯ-ны дарга завшиж иднэ. Ноднингийн Дорноговийн Алтанширээгийн замын мөнгийг бас л идэж байгаа.Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг ш

Avatar

Зочин 2019-05-03 66.181.170.2

БИ ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛЖ АМЬ НАСААР НЬ ТОГЛУУЛМААРГҮЙ БАЙНА, ТИЙМЭЭС ЯВУУЛАХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж