Тансаглалаа танасан "Тесла"-гийн хөрөнгө оруулалт

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Тансаглалаа танасан "Тесла"-гийн хөрөнгө оруулалт

Тансаглалаа танасан "Тесла"-гийн хөрөнгө оруулалт

“Тесла” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск байгууллагынхаа шинэ салбарыг нээхэд шаардлагатай 2.3 тэрбум ам.долларыг цуглуулжээ. Тэрбээр Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийн тулд удаан хугацааны турш “тансаглалаа танасан”-аа мэдэгдэв.

Санхүүгийн шинжээчид “Тесла” компанийг энэ жилийн эхний хагаст 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласныг тогтоожээ. Тиймээс компанийн зүгээс эдийн засгаа сайжруулж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд Хятад улсад салбараа нээхээр төлөвлөж байгаа аж.

Элон Маск 2020 оны төлөвлөгөөндөө БНХАУ-ын зах зээлд шинэ загварын машинуудаа нэвтрүүлэхээр зэхжээ. Тиймээс энэхүү үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг бэлдэхийн тулд тэрбээр хувиасаа 10 сая ам.доллар гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд Элон Маск компанийнхаа автомашин борлуулах зах зээлийг “Силикон Уаллей”-д алдаж байгаа юм. Тиймээс тэрбээр шархаа нөхөх болон хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор хүрээгээ тэлэхээр болжээ. Мөн автомашин худалдан авагчдын эдийн засгийн байдалтай уялдуулан бүтээгдэхүүнийхээ үнийг шинэчлэн тогтоох шийдвэрт хүрсэн байна.

Энэ жилийн эхний хагаст “Тесла” 2.2 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан. Гэсэн хэдий компанийн захирал Элон Маск 2020, 2021 онуудад автомашин борлуулалтаас олох цэвэр ашгаа 2.5-3 тэрбум ам.доллар болгохоор төлөвлөжээ. “Тесла”-г үүсгэн байгуулагчид компаниа хөл дээр нь босгохын тулд банкны зээл, хувьцааны арилжаа, автомашинаа хөнгөлөлттэй зээлээр борлуулах гэх мэт олон арга туршиж үзсэн. Тиймээс ирээдүйд хэрэгтэй мөнгөн хуримтлал үүсгэхийн тулд аль болох борлуулалтад тулгуурласан арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: Reuters
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж