Охины оргосон шалтгааныг цагдаа нар шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Охины оргосон шалтгааныг цагдаа нар шалгаж байна

Охины оргосон шалтгааныг цагдаа нар шалгаж байна

Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин хоёр хоног алга болж, өчигдөр /16.00/ цагийн орчимд олдсон тухай мэдээлсэн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин 11 настай X…сурагчдын дотуур байрнаас дөрөвдүгээр сарын 30-н буюу мягмар гаригийн 19:00 цагийн орчимд байрнаасаа гараад сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан.

Охины ээж Э.Мөнхцэцэгтэй утсаар холбогдоход “Охиноо 16.00 цагийн орчимд олсон. Рашаант сумын Цэнгэл багийн ганц бие эмээгийнд байсныг нутгийн иргэн харж,  мэдээлэл өгсөн” гэв.

Харин охины нагац ахтай анх утсаар холбогдоход “Тухайн өдөр ангийнх нь багш нь охиныг ангидаа үлдээсэн гэсэн. Багш нь охинтой юу ярьсныг сайн мэдэхгүй байна. Охин ангиасаа цүнхээ ч авалгүй явсан байсан. Тэгээд ангиасаа гарч, дотуур байрны тасаг руугаа орсон. Тэгээд дотуур байрандаа 20-30 минут сууж байгаад байрнаасаа гүйж гарсан нь камерт бичигдсэн байсан” хэмээн ярьсан юм.

Олон нийтийн сүлжээнд “Хөвсгөлд алга болсон охиныг ангийн багш нь тооны машины хулгайлсан хэрэгт сэрдсэн” гэх мэдээлэл цацагдаад байна. Бага насны охин чухам юунаас болж хоёр хоног сураггүй болсон шалтгааныг тодруулахаар охины ээж Э.Мөнхцэцэгтэй дахин холбогдоход мэдээлэл өгөх боломжгүй гэв. Тэрбээр “Өчигдөр орой охиныг маань эрж, хайх ажиллагааны баг хүлээлгэн өгч, бидэнтэй  гэрээ хийсэн. Тийм учраас энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч болохгүй. Хууль шүүхийн байгууллага ажиллаж байгаа” гэв.

Харин Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга н.Өнөрболд мэдээлэл өгөхдөө “Алга болсон 11 охиныг өчигдөр /2019.05.02/ сумаас таван км орчим зайтай ганц бие эмээгийнд байхад нь олсон. Тэр айлын цаана хамаатных нь айл байсан юм билээ. Тухайн өдөр охин эцэг, эхтэйгээ муудалцаж, анги дээр нь ч асуудал үүссэн гэсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж