Филадельфиа76 цувралыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Филадельфиа76 цувралыг тэргүүлж байна

Дорнод бүсийн хагас шигшээд таарсан Торонто Рэпторс болон Филадельфиа76 багуудын цувралын 3 дахь тоглолт боллоо. Цувралын эхний 2 тоглолт Торонтогийн талбайд болоход харилцан нэг нэг хожил авч цуврал тэнцээд байсан. Тэгвэл Филадельфиа76 талбайдаа хийсэн цувралын 3 дахь тоглолтонд 116-95 харьцаатай ялалт байгуулснаар цувралыг 2-1 болгон тэргүүлж эхлэв. Энэ тоглолтонд талбайн эзэд эхнээсээ л санаачлагыг авсан бөгөөд Ж.Эмбийд 33 оноогоор тэргүүлсэн бол Ж.Батлер 22, Жей.Жей.Рэдик 15, Т.Харрис 13, Б.Симмонс 10, сэлгээнээс Ж.Эннис 10 оноо авсан байна. Харин Торонтогоос К.Леонард 33, П.Сиакам 20, Д.Грийн 13 оноо авсан бол К.Лаури маш хангалтгүй тогложээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж