Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь хорих хуулийн өөрчлөлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь хорих хуулийн өөрчлөлт хийнэ

Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь хорих хуулийн өөрчлөлт хийнэ

УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах талаар УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлаг зовоосон эрчүүдийн гаргаж байгаа авир аашийг байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Харин ялын бодлого нь тодорхой ач холбогдол өгч чадахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Эрүүгийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулъя гэж үзэж байна. Мөн Өршөөлийн хуулиар хүчингийн хэрэг хийсэн хүмүүс маш амархан суллагддаг. Тиймээс цаашдаа ямар ч төрлийн өршөөлийн хуульд хүчингийн хэрэг хийсэн хүмүүсийг хамруулдаггүй байх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар ярьж байна. Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийнхээ хүрээнд үйлдэгдэж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийг илүү чангатгах шаардлага тулгарч байна. Мөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс татгалзсан эцэг, эхчүүдэд тооцох хариуцлагыг чангаруулах нь зүйтэй гэж  үзэж байна. Хүүхдээ өсгөж, тэжээхээс татгалзаж байгаа эцэг, эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан өмнөх заалтыг сэргээх  шаардлагатай байна гэж үзэж байгаа.

2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж 487 хүн хохирсон. Үүний 238 нь хүүхэд хохирсон байна. Хүчингийн гэмт хэргийн дийлэнх нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь сэтгэл сэртийлгэсэн аюултай зүйл болж байна.

УИХ-ын бүх гишүүд уг хуулийн төслийг зайлшгүй дэмжих ёстой" гэдгийг тэд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж