Сүүлийн жилүүдэд дан ганц бараа хүргэлтээр зогсохгүй эмнэлэг, түргэн тусламжийн салбарт дроныг түгээмэл хэрэглэх болжээ. АНУ-ын Донорын эрхтэн дамжуулах үндэсний сүлжээ/UNOS/-ний мэдэгдсэнээр, Балтимор хотын 44 настай оршин суугчид шилжүүлэн суулгах бөөр хэрэгтэй болсон байна. Тус өвчтөнд хэрэгтэй донорын бөөрийг эмнэлгийн онгоцоор хүргэхээр төлөвлөжээ. Гэсэн ч онгоц эвдэрсний улмаас дроноор явуулахаар шийдсэн байна.
АНУ-ын донорын эрхтэн дамжуулах үндэсний сүлжээний мэдээлж буйгаар, донорын эрхтэн шилжүүлэх жагсаалтад 114 өвчтөн бүртгэлтэй байгаа аж.
Өвчтөний хагалгааг удирдаж явуулсан Мэрилендийн их сургуулийн профессор “Хэрвээ донорын бөөрийг цаг алдалгүй, шуурхай хүргэж чадаагүй бол нэг хүн амиа алдах байлаа. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед эрхтэн тээвэрлэх олон хэлбэр бий болж байгаа нь сайн хэрэг” гэж хэлжээ. Мөн тэрбээр энэхүү хагалгааг хийхэд туслалцаа үзүүлсэн эмч, сувилагчдад талархсанаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ