Хоригтой байсан ч Орос 56 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Хоригтой байсан ч Орос 56 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

 

Өнгөрсөн онд гадаадын эдийн засагт оруулсан Оросын хөрөнгө оруулалт 56 тэрбум ам.доллар байсан гэж "Прайм» агентлаг дамжуулсан байна. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр Орос зургадугаар байранд байна. Оросын хөрөнгө Швейцари, Австри, Кипр, зэрэг Европын бусад орнуудад хийгджээ.

Бусад орнуудын эдийн засагт оруулсан хөрөнгийн хэмжээгээр АНУ тэргүүлж байгаа бөгөөд тэдний 337 тэрбум ам.доллар гаднын хөрөнгө оруулалтад оржээ. Нийт 150 тэрбум  ам.долларын хөрөнгө оруулалтаар ХонгКонг хоёрт нь оров. Эх газрын Хятадын гадаадын хөрөнгө оруулалт 116 тэрбум ам.доллар болон гуравт нэрлэгджээ. Японы энэ үзүүлэлт 114 тэрбум, Германых 112 тэрбум ам.доллар болсон байна.  

Азийн орнууд өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалтын нийлбэр дүнгээр АНУ ба Европыг ардаа анх удаагаа орхив. Тэдний үзүүлэлт 440 тэрбум, Хойд Америкийнх 390 тэрбум, Европынх 286 тэрбум болжээ. Шилжилтийн эдийн засагтай орнуудын гадаад хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдэж, 484 тэрбум ам.доллар болон өслөө.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн конфренцийн (UNCTAD) мэдээгээр,  Барууны хориг арга хэмжээ, ДНБ-ний өсөлтийн уналт нь Оросын хөрөнгө оруулагчдыг айлгасан байна. Оросын эдийн засагт оруулсан тэдний шууд хөрөнгө оруулалт дөнгөж 18 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос нь 70 хувиар бага байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж