Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн сард болсон тив тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааны оноог шинэчлэн гаргажээ. Эрэгтэйчүүдийн 97 кг-д БНХАУ-ын Шиань хотод болсон Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Өлзийсайханы Батзул 44 оноогоор жиндээ гуравдугаар байрт бичигджээ. Энэ жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев 80 оноогоор тэргүүлж, түүний гол өрсөлдөгч "Рио-2016" олимпийн наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдер 78 оноогоор аман хүзүүдэж байна.
Тавдугаар сарын 24-25-нд болох Сассаригийн ОУТ, долдугаар сарын 12-14-нд болох Яшар Догугийн нэрэмжит ОУТ-д дэлхийн чансааны оноо олгоно. Дээрх хоёр тэмцээний дараа дэлхийн чансааны оноог нэгтгэж есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д жин тус бүрт эхний дөрвөн байрт эзэлсэн тамирчин хэсэг тус бүрээ толгойлох юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ