Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс зохион байгуулсан “Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний бага хуралд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, дэслэгч Ц.Энхтуяа “Онцгой байдлын алба хаагчдын бие хүний суурь судалгаа” сэдэвт илтгэлээрээ гуравдугаар байрт шалгарлаа.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг тус эрдэм шинжилгээний бага хуралд 44 илтгэл ирснээс 12 илтгэгчийн бүтээлийг хэлэлцүүлэн, шилдгүүдийг шалгаруулсан байна.
Нэгдүгээр байрт ТТАХНЭ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны менежер, дэслэгч Б.Хандмаагийн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах ажлын байрны шилжилт хөдөлгөөн ба ажлын байрны сэтгэл ханамж, ажил амьдралын зөрчилдөөн, байгууллагын дэмжлэгт байдлын хоорондын хамаарлыг судлан тогтоох нь” илтгэл, хоёрдугаар байрт ТТАХНЭ-ийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн их эмч, ахмад Т.Мөнхбатын “Хэвлийн хөндийн дурангийн хагалгааны үеийн ерөнхий мэдээгүйжүүлгийн гүнийг биспектраль индекс монитороор хянах нь” илтгэлүүд тус тус шалгарлаа гэж ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.
Холбоотой мэдээ