Дэлхий даяар шуугиан тарьж, үзэгчдээ хүлээлтээс хүлээлтийн хооронд догдлуулж байгаа “Game of Thrones” киноны тухай 10 худал баримтыг дэлгэж байна.
БАРИМТ 1: ТАРГАРИЕНЧУУД ГАЛААС АЙДАГГҮЙ
Даенерис Хал Дрогог шатааж хороодог. Гэсэн ч өөрөө ямар ч гэмтэлгүй гарч ирдэг. Үүнээс үүдэж “Хаан ширээний тоглоом”-ыг үзэгчид Таргариенд гал нөлөөлдөггүй гэж итгэсэн. Үнэн хэрэгтээ, Лууны ээж ид шидийн гэмээр биетэй бөгөөд гал түүнийг гэмтээж чадахгүй. Галтай холбоотой энэхүү асуултыг эцэслэх хамгийн гол хариулт нь Таргариен өөрийнхөө хамаатан садны шатаж амиа алдсан цамхагт төрсөнтэй холбоотой гэж цувралыг зохиогч тайлбарлажээ.
БАРИМТ 2: ТАРГАРИЕНЧУУД 7 ХААНТ УЛСЫГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛСАН
Даенерисийг тойрон хүрээлэгчид цэргүүд 7 хаант улсыг эзэлсэн учраас түүнд өөрийг нь хаан ширээг залгамжлах эрхтэй цорын ганц хүн гэж хэлцгээдэг. Үнэн хэрэгтээ энэ бол худал зүйл. Таргариений анхны хаан Аегон 6 хаант улсыг өмнөө сөхрүүлж чадсан. Гэсэн ч Дорн муж тусгаар байдлаа хадгалж үлдсэн. Үүнээс хойш 2 зууны дараа тус муж Даенерисийг Марон Мартелтай гэрлэсний дараа Таргариенчуудтай нэгдсэн. Гэхдээ өөрийн уламжлал болон хуулиа хэвээр нь хадгалж үлджээ.
БАРИМТ 3: САНСА БИЕ ДАВХАР БОЛСОН
Рамси болон Санса-гийн хуримын дараа энэхүү цувралыг үзэгчид Сансаг жирэмсэн болсон гэж итгэцгээсэн. Харин олныг төөрөгдүүлсэн энэхүү асуултад Санса-гийн дүрийг бүтээсэн жүжигчин “Хэрвээ Санса жирэмсэн байсан бол энэ их хугацааны дараа хүүхэд нь төрөх байсан шүү дээ” хэмээн хариулжээ.
БАРИМТ 4: МЕЛИСАНДР СТЭННИС БАРАТЕОНИЙГ УДИРДСАН
Тус цувралын үнэнч үзэгчид Мелисандре Стэннис Баратеонийг утсан хүүхэлдэй шиг удирдсан гэдэгт бат итгэлтэй байсан. Үнэндээ Стэннис Мелисандре дээр очиж хаан ширээг эзэгнэхэд нь туслахыг хүссэн. Энэ бүхний төгсгөлд, Мелисанде өөрийгөө Стэннист түүний ашиг сонирхлынх нь ашиглуулж төлөө байснаа мэддэг.
БАРИМТ 5: АРЬЯ СТАРК АМИА АЛДСАН
Арьятай холбоотой олон батлагдаагүй таамгууд байдаг. Жишээлбэл, зарим хүмүүс Арьяг Вейфийг алах бодолтой байгаагүй гэж үздэг. Харин Вейф Арьягийн төрхөн дор нуугдаж байсан гэж бодож байсан. Үнэндээ Жакен Арьягийн нүүрийг авсан нь эргэлзээтэй байгаа юм.
БАРИМТ 6: НЕД СТАРК ҮХЭЭГҮЙ
Хаан ширээний тоглоом цувралын бүх ангийн турш үзэгчид Нед Старкийг хэзээ нэгэн цагт ирнэ гэж найдсаар байсан. Үнэн хэрэгтээ, нүүргүй хүн Нед Старкийн дүрд хувирч, эзэн хааныг хамгаалах шаардлагатай болсон.
БАРИМТ 7: WHITE WALKER-УУД БОЛ АМИЛСАН ҮХДЭЛҮҮД
White Walker-уудын арми нь амилуулсан хүн болон амьтдаас бүрдсэн. White Walker-ууд өөрсдийгөө зомби биш гэдэг бөгөөд шидийн хүчээр бүтээгдсэн гэж үздэг. Үнэндээ, White Walker-ийн арми нь хүн дүрст амьтдаас бүрдсэн.
БАРИМТ 8: БРАН СТАРК ИРЭЭДҮЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА
Киноны талаар олон таамаг гарсны дийлэнх нь Бран Старкийг Шөнийн хааныг ялж, 7 хаант улсыг аварна гэсэнтэй холбоотой байжээ. Учир нь Бран цаг хугацаагаар аялаж, ирээдүйд нөлөөлөх болсон. Хэдийгээр Бран ирээдүй рүү явж чаддаг ч гэлээ энэ нь сүүлийн тулаанд Бран голлох үүрэгтэй байна гэсэн үг биш юм.
БАРИМТ 9: ХЭЗЭЭ Ч ҮХЭХГҮЙ 5 ДҮР
“Game of Thrones” киноны Даенерис, Жон Снөү, Тайрион, Арья, Бран Старк нарыг хэзээ ч үхэхгүй дүрүүд үзэгчид гэж дүгнэжээ. Киноны зохиолыг бичсэн Жорж Мартин эх зохиолдоо тэс өөр үйл явдлыг өгүүлснээ хэлсэн. Тиймээс эдгээр дүрүүд үхэхгүй гэсэн үг биш аж.
БАРИМТ 10: “ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ”-Д ГОЛ ДҮР БАЙХГҮЙ
Цахим ертөнцөд энэхүү киноны гол дүр хэн болох тухай олон таамаг гарсан. Энэ асуултыг цэглэхийн тулд тооны ухааны эрдэмтэд нарийн тооцоо хийж, Тайрион Ланнистерийг гол дүр болохыг тогтоожээ. Жорж Мартин ч мөн энэхүү дүрд хамгийн дуртайгаа нэгэнтээ дурдсан байдаг.
Эх сурвалж: BRIGHSIDE.ME
Холбоотой мэдээ