Дуучин Ука ардын дууг симфони оркестртой дуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Дуучин Ука ардын дууг симфони оркестртой дуулна

Дуучин Ука ардын дууг симфони оркестртой дуулна

“Холливуд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд өчигдөр орой /2019.05.02/ Шангри-Ла зочид буудалд “Cinema Awards-2019”  кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөсөн. Энэ үеэр дуучин Укатай уулзаж, уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа.

Дуучин бүсгүй уран бүтээлийнхээ талаар ярихдаа “Миний хувьд продюсер Окитой /Б.Одбаяр/ хамтран “Мандах нар” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслөөрөө монгол ардын дууг дэлхийн сонгодог хөгжимтэй хослуулснаараа онцлог. Монголынхоо ард түмэнд хүрсэн 10 ардын дууг симфони оркстр болон мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажилласан пянз гаргах юм. Ямар ч байсан энэ төслөөрөө дамжуулан Монголынхоо урлагийг дэлхийд гаргахын төлөө бүх сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа” гэв.

Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Hi Honey” уран сайхны кинонд туслах дурд тоглоод амжсан. Кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Ер би их ичсэн, айсан, сандарсан. Би өмнө нь “Франц үнсэлт” уран сайхны киноны нэг хэсэгт гарсан байдаг. Энэ удаа манай найзууд хамтран ажилласан учраас өөрийн чадах зүйлээрээ дэмжинэ гэж хэлсэн. Тэгээд хүнтэй үнсэлцээд, аз болоход дэлгэцнээ тэр хэсгийг гаргаагүй. Дөхүүлээд л больсон байдаг шүү” хэмээн ярилаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж