ОНХС-гийн санал асуулга дуусахад тав хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

ОНХС-гийн санал асуулга дуусахад тав хоног үлдлээ

ОНХС-гийн санал асуулга дуусахад тав хоног үлдлээ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс ухаалаг утасны “SmartUb” аппликейшнг ашиглан авч байна. Санал асуулгад нийслэлийн зургаан дүүргийн 42 хороо хамрагдаж байгаа бөгөөд санал асуулгын үр дүнд 2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлийн дүүрэг, хороодод хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг эрэмбэлэх юм.

Энэ хүрээнд хийгдэх ажил 100 хувь иргэдийн санал дээр тулгуурлан хийгдэх учир санал асуулгад оролцох иргэдийн идэвх, оролцоо чухал байгааг албаныхан хэлж байна. Санал асуулга одоогийн байдлаар нийслэийн зургаан дүүрэгт дараах хувьтай явагдаж байна:

  1. Баянзүрх дүүргийн 12%
  2. Чингэлтэй дүүргийн 36%
  3. Налайх дүүргийн 31%
  4. Багануур дүүргийн 27%
  5. Багахангай дүүргийн 62 %
  6. Хан-уул дүүргийн 8 хувьтай явагдаж байна.

Энэ дүнгээс харахад иргэдийн оролцоо, идэвх хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгааг албаныхан онцоллоо. Орон нутгийн хөгжлийн сан бол иргэн таны татварт төлсөн мөнгөнөөс таны амьдрах орчин нөхцөл, хороо дүүргийн тохижилт, үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутагт нь буцаан, дахин хувиарлаж байгаа төсвийн хөрөнгө юм. Татварт төлсөн мөнгөө зөв, үр дүнтэй, амьдрах орчиноо ая тухтай болгоход зарцуулахад саналаа өгөх, хяналт тавих боломжыг энэ санал асуулга иргэн танд олгож байна. Таны амьдарч буй гудам гэрэлтүүлэггүй, хүүхэд тань тоглох талбайгүй гээд та амьдарч буй орчиноо өөрчлөхийг хүсч явдаг бол SmartUb аппликейшнг ашиглан саналаа заавал өгөөрэй.

ОНХС-ийн “SmartUb” аппликейшнээр иргэдийн санал авах ажил дөрөвдүгээр сарын 8-нд эхэлсэн бөгөөд тавлугаар сарын 8-нд дуусах юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж