Төгрөгийн хадгаламж буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг  дөрөвдүгээр сарын сүүлчийн байдлаар Монголбанкнаас дүгнэн гаргажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө тоо 734.8 тэрбум төгрөг болсон нь  өмнөх сараас 32 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 106.8 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Харин бүх төрлийн хадгаламжийн хэмжээ дөрөвдүгээр сарын байдлаар 7203.4 тэрбум төгрөгт хүрч,  өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.1 хувиар өссөн байна.  Үүнээс төгрөгийн хадгаламж 5115.1 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх сараас 1.3 хувиар буюу 72.5 тэрбум төгрөгөөр,  өмнөх оны мөн үеийнхээс 624.9 тэрбум төгрөг буюу 10.9 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Д.Цээл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж