“Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан хохирлын мөнгө гэгдэх 35.2 тэрбум төгрөгийг төлөхгүй гэж шүүхэд хандсан. Анхан болон болон давж заалдах шатны шүүхээс тус компанийн татвараас зайлсхийсэн гэх 35.2 тэрбум төгрөгийг нөхөн төлөх шийдвэр гаргасан юм.
Энэхүү шийдвэрийг тус компаниас хүлээн зөвшөөрөхгүйгээр Улсын Дээд шүүхэд хандаж энэ гомдлыг дээд шүүхээс өчигдөр/05.19/ хэлэлцэн үзээд Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянаж шүүх шаардлагагүй гэх эцсийн шийдвэрийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу “Саусгоби сэндс” компани татвараас зайлсхийж, нуун дарагдуулсан гэх 35.2 тэрбумын хохирлыг улсад нөхөн төлөхөөр боллоо гэсэн үг юм.
Д.ЖАРГАЛ