Justin Bieber YouTube-ийн рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Justin Bieber YouTube-ийн рекорд тогтоов

Өсвөр насандаа супер од болон хувирсан дуучин Justin Bieber видео порталь сайт YouTube-д рекорд тогтоожээ. YouTube дээр байрласан түүний “Baby” дууны видео клипийг давталттайгаар 250 сая гаруй хүн үзэж сонирхсон нь өвөрмөц стильтэй дуучин Lady Gaga-гийн “Bad Romance” дууны амжилтыг эвдсэн байна. Дашрамд дурдахад, “Bad Romance” дууны клипийг 247,4 сая хүн үзжээ.

Энэхүү таатай мэдээллийг хүлээж авсан Justin Bieber Twitter-ийн 3,8 сая шүтэн бишрэгчдэдээ талархлаа илэрхийлээд, өөрийн блогт “Хэнийг илүү олон хүн үзэж байгаа нь сонин биш. Харин ийм гайхалтай фенүүдтэйдээ баярлаж байна” хэмээн бичжээ.

Тэрбээр хоёр жилийн өмнө YouTube-д хувийн бичлэгээ байрлуулснаар мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, улмаар дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулснаар од болон хувирсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж