EPA/ИТАР-ТАСС/FRANCK ROBICHON
Тавдугаар сарын 11-17-ны хооронд Японд наранд цохиулан хоёр хүн амь үрэгдэж, 480 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай тус улсын Галын албанаас тавдугаар сарын 19-нд мэдээлжээ. Энэ алба нь онцгой байдлын яамны үүргийг гүйцэтгэдэг юм.
Өнгөрсөн долоо хоногт Японы олон хотод агаар нэмэх 30 хэм хүртэл халжээ. Одоо Токио зэрэг олон бүс нутагт бороотой цаг уур эргэн ирээд байгаа аж. Агаарын хэм нэмэх 20 хүртэл буураад байна.
Өнгөрсөн зун хэт их халууны улмаас наранд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 53 мянгаас давсан байна. Тэр үед 300 гаруй хүн амиа алджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР