Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын чиглэлд зорчиж явсан Чариот загварын суудлын автомашинтай жолооч өчигдөр /2019.05.02/ 22.30 цагт Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дээр осолджээ. Тодруулбал, Чариот загварын автомашинтай жолооч Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Приус-11” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Чариот загварын суудлын автомашины бүхээгт 37 настай эмэгтэй хавчуулагдсан байсан ч аймгийн Онцгой байдлын аврагчид ажиллаж, эсэн мэнд гаргажээ. Түүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Осол гарсан шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ