
Машины загварыг энэ жилийн Farnborough International Air Show-ны үеэр олон нийтэд танилцуулсан бөгөөд тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийн сор байлаа. Загварыг бүтээсэн багийн гишүүдийн хэлснээр нисэх хүчин үйлдвэрлэгч Hampson Industries компани загварын жинхэнэ хувилбарын арын хэсгийг 2011 оны эхээр үйлдвэрлэж эхлэх гэнэ. Харин урд хэсгийг үйлдвэрлэх компанитай тун удахгүй гэрээг үзэглэх талаар мөн мэдэгдсэн байна.
Дуунаас ч хурдан уг машин 2011 оны сүүлч эсвэл 2012 оны эхээр бэлэн болох ажээ. Нэгэнт бэлэн болсны дараа машиныг Өмнөд Африкт аваачих бөгөөд тэнд дэлхийн рекордыг эвдэх туршилтдаа орох юм. Гэхдээ дэлхийн дээд амжилтыг эвдэхийн тулд 1997 онд 1228 км/цаг хүртэл хурдалж байсан Thrust SuperSonic Car-ын хурдыг гүйцэх ёстой.
Харин Bloodhound-ын төслийг санаачилсан хүмүүсийн ярьж буйгаар гойд аэродинамик хэлбэр, Falcon хибрид пуужингийн асар их хүч болон Eurofighter Typhoon тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн ачаар хөх, улбар өнгө хосолсон Bloodhound суперсоник машин цагт 1610 км хурдтай давхих боломжтой гэнэ.
10 гаруй жилийн өмнө Thrust машиныг бүтээх ажилд оролцож байсан гурван гишүүн мөн Bloodhound-ын багт ажиллаж байгаа аж.
С.Цэлмэг