Стерлинг “Ливерпуль”-ээс явахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Стерлинг “Ливерпуль”-ээс явахаар шийджээ

Ямайк гаралтай 20 настай залуу хөлбөмбөгч Рахим Стерлинг энэ зун “Ливерпуль”-ээс явахраар шийдсэнээ энэ долоо хоногт Брэндан Рожерст албан ёсоор хэлэх болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Стерлинг нэгэн ярилцлагадаа “Улаанууд”-ын амласан долоо хоногийн 100 мянган паундын цалингаас татгалзсанаа өгүүлсэн нь багагүй шуугиан тарьсан юм.

sterling

Ирэх баасан гаригт Стерлинг Ливерпулийн багийн дасгалжуулагч Рожерс болон гүйцэтгэх захирал Ян Эйртэй шинэ гэрээ хийх эсэх асуудлаар уулзах юм байна. Энэ үеэрээ гэрээ сунгахгүй, харин багаасаа явна гэдгээ хэлэх бололтой. Стерлингийн гэрээ 2017 оны зун дуусах тул түүнийг зарах бол энэ зун л зарсан нь илүү ашигтай ажээ. Түүнийг “Манчестер Сити”, “Арсенал” мөн Испанийн “Реал Мадрид”, Германы “Байерн” сонирхож буй гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байгаа билээ.

sterling01

Стерлингийн багаа орхих болсон шалтгаан нь их мөнгө биш харин аваргын алдарт хүрэхийг зорьж буй нь гэж зарим хэвлэлд ч дурьджээ. Мөн Стерлингт санал болгосон гэрээний мөнгөн дүн байсхийгээд л хэвлэлийнхний сонорт хүчирхээд байсан нь залуу хөлбөмбөгчийн дургүйг хүргэсэн байх талтай ажээ.

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж