Украинаас авсан миллиметр газар бүрийг ОХУ буцаах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Украинаас авсан миллиметр газар бүрийг ОХУ буцаах ёстой

Украинаас авсан миллиметр газар бүрийг ОХУ буцаах ёстой

Украины ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Володимир Зеленський өөрийн улсын хил хязгаарыг бүрэн сэргээсний дараа л ОХУ-тай яриа хэлэлцээ хийх боломжтойг сануулжээ.

Тэрбээр “Би Украин, Орос улсуудын хооронд байдаг нийтлэг зүйлсийн талаар удаан бодлоо. Яг одоогийн байдлаар буюу Крымийг салгаж, Донбасыг түрэмгийлснээс хойш бидний хооронд ганцхан нийтлэг зүйл үлдсэн нь 2,295 км, 400 метр урт хилийн шугам юм. Орос улс Украинаас авсан миллиметр газар бүрийг буцааж өгөх ёстой. Зөвхөн ингэсний дараа бид бусад нийтлэг зүйлсээ олж харах  боломжтой болно. ОХУ Украин руу түлш нийлүүлэхийг хориглосон, Украины салан тусгаарлагчдад Оросын паспорт олгох хуулийг баталсан зэрэг нь хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлөхгүй. Энэ бол ахан дүүсийн харилцаа биш” гэж фэйсбүүк хуудсандаа  нийтэлсэн байна.

Өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн өрсөлдөгч Петро Порошенког 73 хувийн саналаар үнэмлэхүй ялсан Зеленський тавдугаар сарын 31-нд тангараг өргөж, албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авах билээ.

Эх сурвалж: en.interfax.com.ua

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж