Сүүлийн үед тарианы хөвөнг их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэж байгаатай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж гаргажээ. Тодруулбал, “Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа учраас худалдан авахгүй байхыг эмийн сан, эм хангамжийн байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж эхэлсэн байна. Хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүй байгуу тул тарианы хөвөн авахдаа дээрх зүйлсийг анхаарах шаардлагатай аж.
Д.ЖАРГАЛ
Зураг 1: нүүрэн тал Зураг 2: ар тал
Харин 2015 оноос савлагааг нь өөрчлөн өөрчлөн дараах байдлаар гаргаж эхэлжээ.
Зураг 3: Мон-Адонис эмийн үйлдвэрийн үйлдвэрлэн гаргаж буй тарианы хөвөн:
“Мон-Адонис” эмийн үйлдвэрийн нэрийг ашиглан, савлагааг нь дуурайлган зах зээлд гаргаж байгаа тарианы хөвөн.
Зураг 4: Хуурамч /нүүрэн тал/ Зураг 5: Хуурамч /ар тал/