Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд нийт 1082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 31 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон ба орон нутагт бүртгэгдсэн таван ноцтой зам тээврийн ослын улмаас долоон хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.
ТУХАЙЛБАЛ:
- Энэ сарын 2-ны өдрийн 18.25 цагийн орчимд Налайх дүүрэг гуравдугаар хороо Нарангийн 24 дүгээр гудамжны задгай хашаанд аксент маркын автомашины жолооч Б нь тус задгай хашаанд оршин суудаг хоёр настай М-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газраас зугтжээ. Уг хэргийг Багахангайн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч илрүүлэн саатуулж шалгаж байна.
- Мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Монгол зоог” гэх газрын урд замд Kia Granbird маркын автобусны жолооч нь явган зорчигч 45 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ