Эмэгтэйчүүдэд нөхрөөс нь илүү сайн найзууд хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдэд нөхрөөс нь илүү сайн найзууд хэрэгтэй

Эмэгтэйчүүдэд нөхрөөс нь илүү сайн найзууд хэрэгтэй

Гэрлэлт бол хосуудын амьдралаа нэгтгэж байгааг илэрхийлэх хамгийн том хэлбэр юм. Гэсэн хэдий ч ямар нэг шалтгаанаас үүдэж сайн найз эсвэл нөхрөө сонгох шаардлага гарвал эмэгтэйчүүд алийг нь сонгох тухай судалгаа хийгджээ. Британи улсын “Чемпнис” спа-гийн хийсэн судалгаагаар нийт оролцогчдын 50 хувь буюу 1517 эмэгтэй найз бүсгүйчүүдээ сонгоно гэж хариулсан байна.

Учир нь тэд өөрсдийнхөө асуудлыг хуваалцаж, цагийг хөгжилтэй өнгөрөөж чадах ганц хүнээр найзыгаа сонгожээ. Судалгаанд оролцогсод найзтайгаа байхдаа нөхөртэйгөө тэр бүр ярилцаж чаддаггүй зүйлээ ний нуугүй ярьж, сэтгэлээ онгойтол хуучилж чаддагаа дурдсан байна.

Мөн дэлгүүр хэсэх, дасгал хөдөлгөөн хийх зэрэгт хамгийн түрүүнд найзууд нь бэлэн байдаг аж. Тиймээс гэрлэсэн бүсгүйчүүд ийм тохиолдолд найзуудаа нөхрөөсөө дээгүүр үнэлдэг байна.

Энэ асуудлыг хөндсөн эмэгтэйчүүдийн тухай олон шог яриа байдаг. Жишээ нь, эмэгтэй хүн найзуудтайгаа байхаас бусад үед өөрийнхөө байж чаддаггүй гэх мэт.

Эмэгтэй хүн найзуудтайгаа байхдаа өөртөө тун сэтгэл хангалуун, итгэлтэй байгаад зогсохгүй сэтгэл татах байдал нь эрс нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс эмэгтэйчүүд найзуудынхаа өгсөн зөвлөгөөг хамгийн шилдэг зөвлөгөө гэж ойлгодог аж.

Эх сурвалж: Brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж