Монгол улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуус эзэлдэг. Ингээд хүн амынх нь дийлэнх хувийг залуус эзэлдэг ч тэднийг эрхийг хамгаалах, боловсорч хөгжихөд нь чиглэсэн хөрөнгө оруулалт хангалттай түвшинд байхгүй байгааг залуус ярьж байна. Хэдийгээр бүх шатанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж эрх мэдэлтнүүд ярьдаг ч амьдрал дээр их, дээд сургуулиа төгссөн шинэхэн боловсон хүчинд тавигдах шаардлага хэтэрхий өндөр байдаг. Мөн залуусын дуу хоолойг сонсох нь хязгаарлагдмал. Гэхдээ өнөөдөр залуусын дуу хоолойг сонсох чуулганг анх удаа зохион байгуулж байгаад залуус талархалтай хандаж байна. Тухайлбал энэ чуулганд хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөл оролцож, өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа тавих юм.
Хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь үнэ төлбөргүй сурч боловсрох нээлттэй байдаг ч бодит байдал дээр сурч боловсрох орчин нөхцлийг нь хангаагүй байдаг юм. Харин энгийн залууад сурч боловсрох сургууль, орчин нь хангалттай байхад өөрсдөө хайнга ханддаг. Иймээс залуус өөрсдөө ч сэтгэлгээндээ өөрчлөлт хийх шаардлагатай гэж харах нэгэн ч байна.
Аливаа улс оронд залуучууд бол ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг байх юм.
Д.УЛАМБАЯР