Цусны даралтыг бууруулахад нэг хором л хангалттай

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Цусны даралтыг бууруулахад нэг хором л хангалттай

Хэрвээ та цусны даралт ихсэх өвчнөөс болж зовуурьтай байгаа бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Цусны даралт ихсэх өвчин нь биед мэдэгдэх шинж тэмдэг багатай. Тиймээс олон хүн өвчнөө хүндрүүлж аюултай байдалд хүргэдэг. Эмч нарын дунд “чимээгүй алуурчин” гэж нэрлэгдсэн энэ өвчин эмчлүүлэх удах тусам гарах уршиг нь нэмэгддэг.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ:

Толгой өвдөх

Зөвхөн даралт ихэссэнээс болж толгой өвддөг гэдэг нь ташаа ойлголт юм. Цусны даралт ихсэх өвчнөөс болж толгой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд хамраас цус гарна.

Нүдэнд цусан толбо үүсэж, хараа муудах

Эрдэмтэд цусны даралт ихсэх өвчин нь нүдний торлог бүрхэвчийг гэмтээдгийг нотолсон. Ингэснээр нүдний судаснуудад нөлөөлж харааг муутгадаг. Мөн нүдэнд цусан толбо үүсэх хэлбэрээр шинж тэмдэг нь илэрнэ.

Зүрхээр хатгуулах

Хүмүүс өндөр хэмнэлтэй дасгал хийж дууссаны дараа зүрх богино хугацаанд хэвийн байдалд шилжиж, цохилт нь удааширдаг. Дасгал дууссанаас хойш  зүрх хүчтэй цохилж, хатгуулах шинж тэмдэг илэрсээр байвал эмчид хандах хэрэгтэй.

Цусны даралтаа бууруулах арга

Хүний биеийн цусны даралт бууруулах цэг дунд хуруунд байдаг. Балын үзүүрээр дунд хурууны өндгөн дээр нэг минут дарснаар цусны даралт буурна. Энэ арга нь зөвхөн цусны даралтыг хэсэг хугацаанд бууруулах тул мэргэжлийн эмчид заавал үзүүлэх шаардлагатай. Анхан шатны эмнэлгийн тусламжид энэхүү аргыг хэрэглэдэг.

Цусны даралтаа 2 минутад бууруулах

Дээр дурдсан аргаас гадна цусны даралт бууруулах хөлийн цэгийг дарж болно. Хөлийн эрхий болон долоовор хурууны дунд 3 секунд дарна. 5 секундийн дараа дахин 3 секунд дарах маягаар 2 минут үйлдлээ давна. Энэ үйлдлээ хоёр хөлд хийвэл илүү үр дүнтэй.

Эх сурвалж: Brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж