Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф өчигдөр /2019.05.02/ Катарын нийслэл Доха хотноо болж буй Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний сайд нарын 16 дугаар уулзалтад оролцох үеэрээ АНУ-ын дарамт шахалтад Иран улс хэзээ ч бууж өгөхгүй гэдгийг илэрхийлжээ.
Тэрбээр “Бид АНУ-ын дарамт шахалтыг ямар нэг байдлаар зохицуулах арга зам олох болно. Бид 40 жилийн турш тэдний энэ дарамт шахалтыг зохицуулсаар ирсэн. Цаашид ч бууж өгөхгүй үргэлжлэх болно” гээд АНУ-ын хэт нэг талыг баримталсан, дээрэнгүй хандлагыг буруушаасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан. Гэхдээ Иранаас нефть олборлодог томоохон орнуудыг импортоо үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Харин саяхан Иранаас газрын тос импортолж буй орнуудыг хориг арга хэмжээнээс чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн нь АНУ Ираны нефтийн экспортыг тэглэх оролдлого гэж үзэж байна.
Эх сурвалж:XINHUA