Хуурамч шатахууныг хянах лаборатори ашиглалтад орно | News.MN

Хуурамч шатахууныг хянах лаборатори ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Хуурамч шатахууныг хянах лаборатори ашиглалтад орно

Хуурамч шатахууныг хянах лаборатори ашиглалтад орно

Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр /2019.05.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор оруулж ирдэг. Өнгөрсөн 2018 онд 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авснаас 60 хувийг нь ДТ, 30 гаруй хувийг А-92 авто бензин эзэлжээ.

Нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог тул бүтээгдэхүүний үнэ өсөж буурахад ам.долларын ханшийн өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дэх баррел тосны үнийн хэлбэлзэл нөлөөлдөг гэдгийг албаныхан тодотголоо.

Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сард ам.доллар 2500 орчим төгрөг байсан бол 2019 оны тавдугаар сарын 3-ний байдлаар 2640 орчим төгрөг болсон.

Хэдий валютын ханш өссөн нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болсон ч дэлхийн зах зээлд баррель тосны үнэ буурсан нь эерэг нөлөө үзүүлж, Засгийн газраас тодорхой татварын зохицуулалт хийж, жижиглэнгийн үнийг тогтвортой барих арга хэмжээг хэрэгжүүлж иржээ. Мөн өнгөрсөн онд нефтийн бүтээгдэхүүний үнийг гурван удаагийн арга хэмжээгээр нийтдээ литр тутамд нь 250 төгрөгөөр бууруулж чадсан аж. Гэвч 2019 оны гуравдугаар сараас дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буцаж өссөн. ОХУ хилийн үнээ нэмэгдүүлсэн зэргээс үүдэж нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголд өсөхөөс аргагүй болсон гэлээ.

Сүүлийн жилүүдэд Монголын зах зээлд чанарын шаардлага хангахгүй нефтийн бүтээгдэхүүн худалдаалагдах болсон тухай яригдах болсон. Түүнийг шинжлэх гурван лаборатори улсын хэмжээнд ажилладаг байна. Тодруулбал, Ашигт малтмал газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын харьяанд тус бүр нэг, нэг лаборатори ажилладаг аж. Гэхдээ хүчин чадал багатай. Харин энэ онд багтаан Ашигт малтмал газрын тосны газар хилээр импортлогдон орж ирж буй бүх нефтийн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лаборатори ашиглалтад оруулах ажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шударга 2019-05-03 64.119.19.90

Энэ тухай эрүүгийн хууль захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулья. Тухайлбал нийтийг хамарсан хохирол учруулсан бол терроризмын хэмжээнд авч үзэх г м

Avatar

mgl 2019-05-03 202.179.11.230

Ter huuramch geed baigaa ni heviin bol yah ve? Naaduul chini hudlaa monpoli baih geed ingeed baigaa yum bish uu?

Avatar

oil 2019-05-03 66.181.160.77

zov hurdan hiih heregtei eee

Avatar

Иргэн 2019-05-03 66.181.161.15

Иргэдийн байнга тавьдаг асуудал бол өөр зүйл шүү дээ. Санаатай тойруулж, худлаа будилуулаад байх юм. Монголд дотооддоо чанаргүй бензин найруулж, өндөр үнээр зарж байгааг хянаж, уг хууль бус ажиллагааг зогсоохыг иргэд олон жил шаардаж байгааг хурдан шийдэх хэрэгтэй байгааг онцгой анхаарна уу

Avatar

Зочин 2019-05-03 66.181.161.91

Импортлогч компаниуд үнээ нэмээд байдаг хирнээ хуурамч бензин эсвэл элдэв зүйл хольсон бензин зарж хүмүүсийг хохироож машины моторыг нь юу ч үй болгож байгаа. Худлаа зохиомол хомсдол үүсгэж үнээ нэмдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж