&#34Үндэсний цом-2015&#34 тэмцээний сугалаа явагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

&#34Үндэсний цом-2015&#34 тэмцээний сугалаа явагдлаа

МХБХ-ноос хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт хүргэх зорилтот хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом-2015" тэмцээн зохион байгуулж байгаа билээ. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд тавдугаар сарын 2-8-нд Хангай, Төв, Баруун Зүүн гэсэн дөрвөн бүсэд зохион байгуулагдаж, бүсээс шалгарсан багууд шигшээ тоглолтод оролцох эрхтэй болсон юм.

Шигшээ тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр МХБХ-ны сургалтын танхимд болж, бүсээ тэргүүлсэн Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Ховд, Орхон, Увс, Сэлэнгэ, Дорноговь аймгуудын төлөөлөл оролцлоо.

Энэ жилийн "Үндэсний цом" тэмцээний шагналын сан 32 сая төгрөг болж нэмэгдсэн нь орон нутгаас оролцож байгаа багуудаа дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг юм.

Сугалаа ёсоор "Үндэсний цом 2015" тэмцээний шигшээ тоглолтыг нээхээр 2014 оны аварга Дархан-Уул, 2013 оны аварга Дорнод аймгийн баг оноолт таарсан юм.

Эх сурвалж: the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж