Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнд хүргэх үүрэг даалгавар өглөө

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнд хүргэх үүрэг даалгавар өглөө

Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнд хүргэх үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өчигдөр /05.02/ Хангарьд ордонд боллоо.  Хуралдааны эхний хэсэгт Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг батлах тухай, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий баар, кафе, караоке, ресторануудын ажиллах цагийн хуваарийг өөрчлөх, эсэх асуудлыг Зөвлөлийн гишүүд хэлэлцээд, олон нийтээс санал асуулга авч байж дараагийн хурлаар дахин оруулахаар хойшлууллаа. Хоёр дахь асуудал буюу “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын төслийг Зөвлөлийн гишүүд дэмжсэнээр  НИТХ руу хүргүүлэхээр болов.

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн явцад хийсэн шалгалтын дүнг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай байсан бөгөөд энэ тухай НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Улаанбаатар хотын цэвэр агаар”, BRT буюу “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл-1”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-1” зэрэг төсөл арга хэмжээний хэрэгжилт, ажлын явцыг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард шалгасан байна. Санхүүгийн болон худалдан авах ажиллагааны тайлан, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, гаргасан тогтоол, шийдвэр, биелэлт зэрэг холбогдох бүх баримт бичгүүдийг шалгахад багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахуулах болон төслийн хэрэгжилтийг удаашруулж, хүлээгдэж, гацсан, эзэнгүйдсэн ажлуудыг түргэвчлэх асуудлыг хөндлөө.

Танилцуулгыг сонссоны дараа хотын Захирагч сүүлийн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн томоохон төслүүд үр дүнгүй, санхүүгийн сахилга бат туйлын хангалтгүй байгааг шүүмжилж, яавал ажлаа үр дүнтэй, хурдан шуурхай явуулах боломж нөхцөл байгаа талаар болон ямар асуудал тулгамдаад буй тухай нь холбогдох ажилтнуудаас асууж тодруулан, зохих үүрэг даалгавар өгөв. Мөн хотын Захирагч  төслийн зохицуулагч нарт асуудал ярьж, ажил гацаадгаа зогсоохыг даалгалаа.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж