Аль Пачино шинэ кинонд дуулсныхаа төлөө уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Аль Пачино шинэ кинонд дуулсныхаа төлөө уучлал гуйжээ

Америкийн жүжигчин Аль Пачино “Хоёр дахь боломж” гэсэн кинонд өөрөө дуулсныхаа төлөө уучлалт гуйжээ. Тэрээр эстрадын жүжигчин Дэнни Коллинзийн дүрийг бүтээсэн юм. Дэнни Жон Ленноноос захидал авсны дараа амьдралаа хэрхэн өөрчилж байгаа тухай энэ кинонд өгүүлнэ.

“Өөрөө дуулсандаа уучлалт гуйя. Кино зохиолын дагуу үүнийг хийх шаардлага гарсан юм” хэмээн уг киноны Лондонд хийгдсэн нээлт дээр тэр шоглоом болгон хэлжээ. Олны өмнө дуулахад хүндхэн байснаа тэр бас дуулгасан байна. 

Нью-Йорк хотод Жон Леннонтай уулзаж байснаа бас сонирхуулан ярив. “Би Жон Леннонтай мөргөлдөх шахуу тулсан ч бид харанхуй шөнийн хөлөг онгоцнууд шиг бие биенээ тойроод өнгөрсөн. Гэхдээ би тэр агшинг мартахгүй” гэж Аль Пачино өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж