«Үхэшгүй мөнхийн хороо» нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм.
2012 оны 5-р сарын 9-нд энэхүү хөдөлгөөний орчин үеийн хэлбэр нь төрөн мэндлэв. 2018 онд ОХУ-д энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад 1 саяас давж, 80 гаруй улс орныг хамарчээ. «Үхэшгүй мөнхийн хороо» нь Олон нийтийн, ашгийн төлөө бус, улс төрөөс ангид, төрийн бус иргэний санаачилгын хэлбэртэйгээр зохион байгуулагдав.
Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод «Мөнхөд дурсагдах дайчид» («Үхэшгүй мөнхийн хороо») хүндэтгэлийн явган жагсаал 5-р сарын 9-ний өдрийн 9:30 цагт болно.
Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна.
Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломж бүх хүнд нээлттэй бөгөөд 88111619, 94226008 дугаар руу залгаж мэдээлэл авна уу.
Зохион байгуулагч: Монголын Ахмадын холбоо, Монголын хурандаа нарын нийгэмлэг, Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл, Монголын Энхтайван, найрамдлын байгууллага, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг.
Дэмжигч байгууллага: Монгол Улсын Батлан хамгаалах яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хот дахь Шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын залуучуудын холбоо.
Холбоотой мэдээ